Гадаад харилцааны яамны Консулын газар нь албан ажлаар Монгол Улсад 30-аас доош хоногоор ирэх гадаадын иргэнд дараах ангиллын визийн зөвшөөрлийг олгоно.
- ‘D’, ‘A’ буюу дипломат болон албан ангиллын виз /Төрийн байгууллагын шугамаар/,
- ‘В’ буюу бизнес ангиллын виз /Компани, аж ахуйн нэгжийн шугамаар/,
- ‘О’ буюу ТББ-ын шугамаар ирэх гадаадын иргэнд олгох виз.
Жич: - Монгол Улсын олон улсын гэрээгээр визгүй зорчих орнуудын иргэдийн хувьд зөвшөөрөл шаардлагагүй, Иргэд харилцан зорчих визийн нөхцөл –c үзнэ үү/,
- Монгол Улсад аялал жуулчлалаар ирэх гадаадын иргэнд ямар нэг урилга шаардлагагүй байдаг.
“B” ангиллын 7-30 хоногийн орох зориулалтын виз буюу бизнесийн чиглэлээр Монголд Улсад зорчих гадаад иргэнийг урихад дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:
1. Гадаад зорчигчийг албан хэргээр урих мэдүүлэг гадаадын иргэнийг урих << ЭНД ДАРНА УУ >> хэсэгт орж бөглөж, гарын үсэг зурж тамгаар баталгаажуулсан байна. / Бөглөх заавар үзэх /
2. Хуулийн этгээдийн албан бичиг
3. Хуулийн этгээдийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн хуулбар
4. Уригдагчийн паспортын хуулбар
5. Татварын тодорхойлолт, /онлайнаар хэвлэж авчрах/
6. Виз урилгын хураамжийн баримт /Төрийн сангийн Улсын төсөв: Нэр: ГХЯам, Данс: 100 9000 16001, Виз урилгын хураамж 15000 төгрөг/
Консулын газар визийн зөвшөөрлийн материалыг хүлээн авснаас хойш ажлын 2 хоногт хянаж, Дипломат төлөөлөгчийн газарт илгээнэ.
Визийн материал хүлээн авах цаг: Даваа-Баасан гарагт 09.00-11.30 цагийн хооронд
Визийн лавлагаа авах утас: /гар утаснаас 51+/ 261684
Цахим шуудан: dep10-14@mfa.gov.mn
Дээрхээс бусад ангиллын виз болон Монгол Улсад оршин суух зөвшөөрлийг Гадаадын иргэн, харьяатын газар хариуцна.
Холбоо барих утас: 1800-1882
Цахим хуудас: www.immigration.gov.mn