ЭНЭТХЭГИЙН ДУУЧИН МОХИТ ЧАУХАНЫГ МОНГОЛ УЛСЫН СОЁЛЫН ЭЛЧЭЭР ТОМИЛОВ


  • 09 December, 2021

Бүгд Найрамдах Энэтхэг Улс болон Өмнөд Азийн орнуудад суугаа Монгол Улсын иргэд Та бүхэнд энэ өдрийн мэнд дэвшүүлье.

Монгол Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суугаа ЭСЯ-нд 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Энэтхэгийн дуучин Мохит Чауханыг Монголын соёлын элчээр томилсныг Элчин сайд Д.Ганболд албан ёсоор мэдэгдэж гэрчилгээ гардуулж өгөв. Дуучин Мохит Чаухан нь соёлын элчээр томилогдсонд талархал илэрхийлж Энэтхэг-Монголын соёл, урлаг, кино үйлдвэрийн салбарыг хөгжүүлэхэд бүх бололцоогоо дайчлан ажиллахаа мэдэгдсэн. Тэрээр ирэх жил ажиллах тодорхой ажлын төлөвлөгөө боловсруулж танилцуулахаас гадна “Могулистан”, “Шагжехан” зэрэг Монгол, Энэтхэгийн түүхэн болон соёлын холбогдолтой сэдвээр хамтарсан урлагийн бүтээл туурвих саналыг дэмжиж ажиллахаар болов.

Дуучин Мохит Чаухан Монгол Улсын Соёлын элчээр томилогдов