Notice


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2021 ОНЫ 1 ДҮГЭЭР САРЫН 13


  • 13 January, 2021




Шинэ Дели хот

2021 оны нэгдүгээр сарын 12-ны өдөр,

 

Энэтхэг, Өмнөд Азийн бусад улсад суугаа монгол иргэд Та бүхэнд Монгол Улсад шинэ, ардчилсан хууль батлагдсны ойн өдрийн мэндийг дэвшүүлье.   

Энэ сарын 11-ний байдлаар Улаанбаатар хотод цар тахлын 616 тохиолдол бүртгэгдсэн,  орон нутагт  халдвар нэмж илрээгүй,  улсын хэмжээнд нийт 1442 тохиолдол бүртгэгдснээс 896 тохиолдол (62.1 хувь) эдгэрсэн, 535 хүн эмчлүүлж байна.  

Хилийн чанадад саатсан иргэдийг татан авах тусгай үүргийн нислэг Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар чиглэлд энэ сарын 15-нд хийгдэнэ. Энэтхэг, Балба, Бангладеш, Бутан, Шри Ланка, Мальдив болон Афганистан улсад байгаа, эх орондоо буцах хүсэлтэй иргэд тус ЭСЯ-нд бүртгүүлэхийг зөвлөж байна.

Иргэдийн цагийг хэмнэх, халдвар тархахаас сэргийлэх, төрийн үйлчилгээг жигд, шуурхай хүргэх зорилгоор ГХЯ-ны Консулын газар буюу хилийн чанад дахь дипломат болон консулын төлөөлөгчийн газарт баталгаажсан баримт бичиг (апостиль гэрчилгээ, нотариатын үйлчилгээ, консулын баталгаа хийгдсэн)-ийг Улаанбаатар хотод хаягаар, аймаг, орон нутагт шуудангаар хүргэх үйлчилгээг  “Монгол шуудан” ХК-тай хамтран хэрэгжүүлж байна.

Иймд баримт бичиг баталгаажуулах (Апостиль гэрчилгээ, нотариатын үйлчилгээ,  консулын баталгаа гэх мэт) -даа хүргэлтийн  үйлчилгээ авах тохиолдолд захиалгын хуудсыг бөглөн гарын үсэг зурснаар уг үйлчилгээнд хамрагдах  боломжтой.  

  • - Хүргэлтийн үйлчилгээний төлбөрийг шууданг хүлээн авагч төлнө. 
  • - Хаягын зөрчил, бусад шалтгаанаар 3 удаа оролдсон боловч иргэн хүлээн авч чадаагүй баримт бичгийг “Монгол шуудан” ХК-д хандан лавлагаа авч, шинэчлэгдсэн хаягаараа дахин хүргүүлэх боломжтой.
  • 14 хоногт хүрээгүй шууданг тухайн иргэн харьяалах шуудангийн салбарт өөрөө очиж авна.

Консулын дэмжлэг туслалцаа шаардагдсан иргэн Элчин сайдын Яам (утас: +91-9971099068, e-майл: mongoliadelhi@gmail.com)-тай холбогдохыг зөвлөж байна. Хүсэлтийг  тань ГХЯ-ны Консулын газарт уламжлахад дараах мэдээлэл шаардагдана. Үүнд:

 Хувийн өргөдөл

 Гадаад паспорт, визийн хуулбар,

 Оршин суугаа газрын хаяг, холбогдох утасны дугаар

 Монголд холбоо барих ар гэрийнхний харилцах утасны дугаар эдгээр болно.

Танд нийтийн тээврээр зорчихдоо урьдын адил амны хаалт, бээлий, малгай, дулаан хувцас хэрэглэх, хүн хоорондын зайг барих, дараа нь гараа ариутгах, гараа савантай усаар угаах, ам хамраа зайлах, шим тэжээл сайтай унд, хоол хэрэглэх, хоол хүнсний хадгалалт, савлалт, баглаа боодлын бүрэн бүтэн байдалд анхаарах.

Үндэслэл нотолгоогүй дам үг, цуу ярианд авталгүй, найз нөхөд, ар гэрийнхэнтэйгээ холбогдож сэтгэл санаагаа тайван байлгах.

Шинэ сэргэг мэдээ мэдээллийг шуурхай дамжуулахад дөхөмтэйг зөвлөхийн хамт Танд эрүүл энх, сурлага, хөдөлмөрийн амжилт хүсье.

ЭЛЧИН САЙДЫН ЯАМ