Notice


ИРГЭДИЙН АНХААРАЛД 2021 ОНЫ 2 ДУГААР САРЫН 16-Н


  • 16 February, 2021




Шинэ Дели хот

2021 оны 2 дугаар сарын 16ы өдөр

Энэтхэг, Өмнөд Азийн бусад улсад суугаа монгол иргэд Та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлье.

Монгол Улсын засгийн газар хоёрдугаар сарын 15-нд цахимаар хуралдаж короновирусын вакциныг Монгол Улсад нийлүүлэх явцын мэдээлэл солилцсон бөгөөд ДЭМБ-ын “Ковакс” хөтөлбөрийн хүрээнд “Файзер” вакцины 25,740 тун, “Астразенека” вакцины 163-270 мянган тунг Монгол руу ачуулахаар төлөвлөөд байгааг мэдээлэв.

Энэ сарын 16ы байдлаар  сүүлийн 24 цагт улсын хэмжээнд нийт 37730 хүнд сорьцын шинжилгээ хийхэд 33 хүнээс коронавирус илэрлэсэн. Тэдний 24 нь ойрын хавьтал, “Нэг өрх-Нэг шинжилгээ”-гээр 9 тохиолдол илэрсэн. Монгол Улсад нийт 2416 тохиолдол батлагдсан, сүүлийн 24 цагт 48 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан, халдвар авсан өвчтний 72.8 хувь буюу нийт 1760 хүн эдгэрсэн, 561 хүн эмчлүүлж байна.

УОК  цар тахлын халдвар тархалтын зогсохгүй байгаа нийслэл Улаанбаатар хотод нөхцөл байдлыг тогтоох зорилгоор энэ сарын 11- 23-ны өдрүүдэд Бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж хатуу хөл хорио тогтоосон болно.

Тус ЭСЯ Энэтхэг болон Өмнөд Азийн бусад улсад суугаа зарим иргэдийг эх орондоо яаралтай буцах хүсэлтийг хүлээн авч боломжит арга хэлбэрүүдийг эрэлхийлэхийн сацуу “Астразенека” вакциныг эх орондоо хүргүүлэхээр ажиллаж байна.

Гадаад харилцааны Яамны Консулын газар Бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаанд яаралтай үйлчилгээ авах шаардлагатай иргэдэд дараах үйлчилгээ үзүүлж байна. Тухайлбал,

1. Хилийн чанадад суугаа Монгол Улсын Элчин сайдын яам, Консулын газарт үйлдсэн итгэмжлэлийг баталгаажуулах.

Чингэхдээ банк, санхүүгийн гүйлгээ баталгаажуулах  бөгөөд иргэд 83042222 дугаартай шуурхай утсаар урьдчилан мэдэгдэж Даваа-Баасан гарагт 11:00-13:00 цагийн хооронд үйлчлүүлнэ. Жич: Итгэмжлэл ирсэн эсэхийг ирсэн он цагийн дараалал, илгээгч улс, илгээгч, хүлээн авагчийн овог нэрээр www.consul.mn цахим хуудсаас шалгасны дараа холбогдох боломжтой.

2. Өмнө нь мэдүүлсэн болон гадаад улс руу яаралтай илгээх зайлшгүй шаардлагатай тохиолдолд 83042222 дугаарын шуурхай утсаар урьдчилан мэдэгдсэн иргэдэд Даваа-Баасан гарагт 11:00-13:00 цагийн хооронд Апостиль гэрчилгээ олгоно. Апостиль гэрчилгээ авахад холбогдолтой дэлгэрэнгүй мэдээллийг www.consul.mn цахим хуудсаас авч болно.

3. Иргэдтэй холбоотой бусад асуудлаар 83042222, 83052222 дугаарын утсаар, мөн dep10@mfa.gov.mn цахим шуудангаар ГХЯ-ны Консулын газартай харилцах боломжтой.`

Элчин сайдын Яамнаас консулын дэмжлэг туслалцаа авах иргэдэд урьдын нэгэн адил утас: +91-9971099068, цахим шуудан: mongoliadelhi@gmail.com-оор холбогдохыг болон хүсэлтийг тань ГХЯ-ны Консулын газарт шуурхай уламжлахад дараах мэдээлэл шаардагдахыг зөвлөж байна. Үүнд:

  • Хувийн өргөдөл,
  • Гадаад паспорт, визийн хуулбар,
  • Оршин суугаа газрын хаяг, холбогдох утасны дугаар,
  • Монголд холбоо барих ар гэрийнхний харилцах утасны дугаар эдгээр болно.

Танд нийтийн тээврээр зорчихдоо урьдын адил амны хаалт, бээлий, малгай хэрэглэх, хүн хоорондын зайг барих, дараа нь гараа ариутгах, гараа савантай усаар угаах, ам хамраа зайлах, шим тэжээл сайтай унд, хоол хэрэглэх, хоол хүнсний хадгалалт, савлалт, баглаа боодлын бүрэн бүтэн байдалд анхаарах.

Үндэслэл нотолгоогүй дам үг, цуу ярианд авталгүй, найз нөхөд, ар гэрийнхэнтэйгээ холбогдож сэтгэл санаагаа тайван байлгах.

Шинэ сэргэг мэдээ мэдээллийг шуурхай дамжуулахад дөхөмтэйг чухалчлан зөвлөхийн хамт эрүүл энх, сурлага, хөдөлмөрийн амжилт хүсье.

ЭЛЧИН САЙДЫН ЯАМ