Notice


ИРГЭДИЙН АНХААРАЛД 2021 ОНЫ 2 ДУГААР САРЫН 19-Н


  • 19 February, 2021




Шинэ Дели хот

2021 оны 2 дугаар сарын 19ий өдөр

Энэтхэг, Өмнөд Азийн бусад улсад суугаа монгол иргэд Та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлье.

Улсын онцгой комисоос 2 дугаар 17-ын өдөр гадаадаас очсон иргэдийг 10 хоног тусгаарлах байранд, 4 хоног гэрээр нь тусгаарлан ажиглаж шийдвэр гаргав. Тусгаарлалтын байранд байх хоногийг бууруулсан нь иргэдээ татан авах нислэгүүдийн давтамжийг нэмэгдүүлэх боломж олгож байгаа буй тул 2021 оны 3 дугаар сард  дараах 12 нислэгээр 1,920 иргэнийг авч ирэхээр төлөвлөж байна. Үүнд:

  • Гуравдугаар сарын 2, 3, 12, 24, 28, 31-нд Сөүл-Улаанбаатар чиглэлд,
  • Гуравдугаар сарын 11, 15, 25-ны өдрүүдэд Токио-Улаанбаатар чиглэлд,
  • Гуравдугаар сарын 17, 18-ны өдрүүдэд Франкфурт-Улаанбаатар чиглэлд,
  • Гуравдугаар сарын 5-нд Нурсултан-Улаанбаатар чиглэлд тус тус нислэг үйлдэхээр төлөвлөж байна.

Гуравдугаар сард БНСУ-руу үйлдэх дээрх зургаан нислэгийн хоёр нь зөвхөн транзит зорчигчдыг татаж авах тул Энэтхэг Улсад байгаа Монгол иргэд ирэх сарын нислэгт хамрагдах хүсэлтээ тус ЭСЯ -нд 2 дугаар сарын 22-ны дотор дараах утас, цахим шуудан хаягаар ирүүлж болно.

Утас: +91-9971099068,

Цахим шуудан: mongoliadelhi@gmail.com

Энэтхэг, Өмнөд Азийн бусад улсад суугаа иргэд ЭСЯ-ны бүртгэлд хамрагдах, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 6 дугаар сард явагдах сонгуульд оролцох хүсэлтээ мөн дээрх утас, цахим шуудангаар  ирүүлэх боломжтой.

Танд нийтийн тээврээр зорчихдоо урьдын адил амны хаалт, бээлий, малгай хэрэглэх, хүн хоорондын зайг барих, дараа нь гараа ариутгах, гараа савантай усаар угаах, ам хамраа зайлах, шим тэжээл сайтай унд, хоол хэрэглэх, хоол хүнсний хадгалалт, савлалт, баглаа боодлын бүрэн бүтэн байдалд анхаарах.

Үндэслэл нотолгоогүй дам үг, цуу ярианд авталгүй, найз нөхөд, ар гэрийнхэнтэйгээ холбогдож сэтгэл санаагаа тайван байлгах.

Шинэ сэргэг мэдээ мэдээллийг шуурхай дамжуулахад дөхөмтэйг чухалчлан зөвлөхийн  хамт  эрүүл энх, сурлага, хөдөлмөрийн амжилт хүсье.

ЭЛЧИН САЙДЫН ЯАМ