Notice


ИРГЭДИЙН АНХААРАЛД, 3 ДУГААР САРЫН 24-Н


  • 24 March, 2021




Шинэ Дели хот

2021 оны 3 дугаар сарын 24ий өдөр                                                                              

Энэтхэг, Өмнөд Азийн улсуудад суугаа монгол иргэд Та бүхэнд энэ өдрийн мэнд дэвшүүлье.

Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийг энэ оны 6 дугаар сарын 9-ний өдөр явуулах, хилийн чанадад суугаа, сонгуулийн эрх бүхий иргэдийн санал хураах үйл ажиллагааг мөн оны 5 дугаар сарын 30-31-нд зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Тиймээс  Энэтхэг, Өмнөд Азийн орнуудад суугаа, Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож саналаа өгөх хүсэлттэй иргэд 5 дугаар сарын 9-ний өдрийг хүртэл тус ЭСЯ (34 Golf Links, Archbishop Makarios Marg, New Delhi 110003)-нд хувийн бичиг баримттайгаар хүрэлцэн биечлэн болон +91-9971099068  утас, mongoliadelhi@gmail.com  цахим хаягаар хандаж сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгүүлэхэд анхаарна уу.

Сонгогчийг дараах хувийн бичиг баримтад үндэслэн бүртгэнэ.Үүнд:

-      Энгийн гадаад паспорт буюу Иргэний үнэмлэхийн хуулбар,

-      Энэтхэг Улсад бүртгэлтэй өнөөгийн хаяг,

-      Холбоо барих утасны дугаар болон цахим шуудангийн хаяг. 

Иргэдэд улсын бүртгэлийн үйлчилгээг хүндрэл багатай, шуурхай, цаг алдалгүй хүргэх үүднээс Улсын Бүртгэлийн Ерөнхий Газар www.e-mongolia.mn цахим үйлчилгээг хэрэгжүүлж  эхэлсэн тул гадаад оршин сууж буй иргэд уг цахим  хаягаар дараах үйлчилгээг авах боломж  нээгдээд байна. Тухайлбал,

-      Үндэсний энгийн гадаад паспорт дахин захиалах,

-       Иргэний үнэмлэх дахин авах,

-       Гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа,

-       Төрсний бүртгэлийн лавлагаа  зэрэг болно

Иргэд өөрийн нэр дээр бүртгэлтэй, одоо ашиглаж буй Монголын үүрэн холбооны утасны дугаар эсвэл цахим гарын үсэг авсан байх шаардлагатай

Цаашид төрсний бүртгэл, гэрлэлтийн бүртгэл, гэрлэлm цуцалсны бүртгэлийг цахимаар бүтгэх зэргээр үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх тул иргэн Та санал, хүсэлтээ ирүүлж болно.

Энэтхэг болон Өмнөд Азийн бусад улсад сүүлийн үед цар тахлын халдварын тархалт нэмэгдэж байгаа тул мөдхөн тохиох Будгийн баяраар олон хүн цугласан газруудаар зорчихоос зайлсхийх, нийтийн тээврээр үйлчлүүлэхдээ амны хаалт, бээлий, малгай хэрэглэх, хүн хооронд 2 метр зайг барих, гараа ариутгах, гараа савантай усаар угаах, ам хамраа зайлах, шим тэжээл сайтай унд, хоол хэрэглэх, хүнсний хадгалалт, савлалт, баглаа боодлын бүрэн бүтэн байдалд анхаарах.

Үндэслэл нотолгоогүй дам үг, цуу ярианд авталгүй, найз нөхөд, ар гэрийнхэнтэйгээ холбогдож сэтгэл санаагаа тайван байлгахыг зөвлөх ялдамд Танд эрүүл энх, сайн сайхныг хүсье.

ЭЛЧИН САЙДЫН ЯАМ