Notice


ИРГЭДИЙН АНХААРАЛД, 2021 ОНЫ 4 ДҮГЭЭР САРЫН 6


  • 06 April, 2021




Шинэ Дели хот

2021 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр

Энэтхэг, Өмнөд Азийн улсуудад суугаа монгол иргэд Та бүхэнд энэ өдрийн мэнд дэвшүүлье.

Энэтхэг улсад сүүлийн үед цар тахлын халдварын тархалт нэмэгдэж 2021 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр 103 мянган тохиолдол шинээр бүртгэгдсэн тул зарим муж хотод хөл хорио тогтоох, хот хооронд зорчих хөдөлгөөнийг хязгаарлах, вакцинжуулалтыг эрчимжүүлэх, хувь хүнийг амны хаалт, хоорондын зай барих, гараа угаах анхааруулж, зай барилгүй бөөгнөрөл үүсгэсэн газарт хоёр мянган рупийн торгууль ногдуулах болов. Тэрчлэн олон улсын нислэгийг  хэсэгчлэн хязгаарлах үйл ажиллагааг  энэ оны 4 дүгээр сарын 30-ныг хүртэл үргэлжлүүлэх,  мөн сарын 1-ний өдрөөс 45+ настнуудыг Ковид-19-ийн эсрэг вакцинд хамруулж байна. Иймд тус улсад суугаа дурдсан насны бүлэгт хамаарах  иргэд  овог, нэр, гадаад паспортын дугаар болон Энэтхэг дахь гар утасны дугаараар https://www.cowin.gov.in/home болон “Aarogya Setu” аппликейшнээр бүртгүүлж вакцинд хамрагдах боломж бүрдэж байна.

Хоёр тун вакцин хийлгэсэн тохиолдолд 14 хоногийн дараагаас биед дархлаа үүсэхээс гадна олон улсын нислэгээр зорчиход хүндрэл багатай болох аж.

Олон нийтийн газруудаар зорчихоос зайлсхийх, нэн шаардлагагүй тохиолдолд гадаад улс болон бусад хотууд уруу зорчихгүй байх, нийтийн тээврээр үйлчлүүлэхдээ амны хаалт, бээлий, малгай хэрэглэх, хүн хооронд зайг барих, гараа ариутгах, гараа савантай усаар угаах, ам хамраа зайлах, шим тэжээл сайтай унд, хоол хэрэглэх, хүнсний хадгалалт, савлалт, баглаа боодлын бүрэн бүтэн байдалд анхаарахыг  урьдын адил зөвлөж байна.

Элчин сайдын Яамнаас консулын дэмжлэг туслалцаа авах иргэдэд утас: +91-9971099068, цахим шуудан: mongoliadelhi@gmail.com-аар холбогдох, хүсэлтийг тань ГХЯ-ны Консулын газарт шуурхай уламжлахад дараах мэдээлэл шаардагдахыг зөвлөж байна. Үүнд:

  • Хувийн өргөдөл,
  • Гадаад паспорт, визийн хуулбар,
  • Оршин суугаа газрын хаяг, холбогдох утасны дугаар,
  • Монголд холбоо барих ар гэрийнхний харилцах утасны дугаар эдгээр болно.

Үндэслэл нотолгоогүй дам үг, цуу ярианд авталгүй, найз нөхөд, ар гэрийнхэнтэйгээ холбогдож сэтгэл санаагаа тайван байлгахыг зөвлөх ялдамд Танд эрүүл энх, сайн сайхныг хүсье.

ЭЛЧИН САЙДЫН ЯАМ