Notice


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2021 ОНЫ 5 ДУГААР САРЫН 11


  • 11 May, 2021




Шинэ Дели хот

2021 оны 5 дугаар сарын 11-ний өдөр                                                                                     

Энэтхэг, Өмнөд Азийн улсуудад суугаа монгол иргэд Та бүхэнд энэ өдрийн мэнд дэвшүүлье.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд оролцож санал өгөх иргэдийг бүртгэх ажиллагаа 5 дугаар сарын 9-нд дуусч бүртгэлийг ГХЯ-ны дэргэдэх Сонгуулийн төв комисст хүргүүлээд байна.

Монгол улсын төрийн үйлчилгээг цахимжуулах, иргэдэд ойртуулах зорилтын хүрээнд иргэд, аж ахуйн нэгжүүд иргэний бүртгэлийн тодорхойлолт, лавлагаа, аж ахуй эрхлэгчдийн тусгай зөвшөөрөл авах, сунгуулах, сэргээх гэх 515 үйлчилгээг, гадаадад суугаа иргэд 40 гаруй үйлчилгээг цахимаар авах боломж бүрдсэний дотор  “Ковид-19” цар тахлын эсрэг вакцины хоёрдахь тунг хийлгэсэн тохиолдолд олгож эхэлсэн Гэрчилгээг мөн цахим хуудаснаас авдаг болов.

Эх орондоо буцах иргэд цар тахлын эсрэг вакцины хоёрдахь тунг хийлгэсэн Гэрчилгээг, эсвэл  нислэг эхлэхээс 3 хүртэлх хоногийн өмнө PCR шинжилгээ хийлгэж “сөрөг” хариу авсан нотолгоог бичгээр хэвлэж авах шаардлагатай юм байна.

“Хүннү Эйр” компани энэ оны 5 дугаар сард эсвэл 6 дугаар сарын эхээр Улаанбаатар-Шинэ Дели-Улаанбаатарын чиглэлд тусгай үүргийн нислэг үйлдэх саналыг УОК-т хүргүүлсэн, дурдсан нислэгт хамрагдах хүсэлтэй иргэд +91 9971099068 утсаар болон mongoliadelhi@gmail.com цахим хаягаар тус ЭСЯ-нд бүртгүүлэхээс гадна нислэгийн талаар болон тийзийн үнийн мэдээллийг “Хүннү Эйр” компанитай холбогдож авах боломжтой.

Энэтхэг улсад суугаа иргэд https://www.cowin.gov.in/home, Aarogya Setu апплекейшн ашиглан ковид-ын эсрэг вакцины хоёр тунг хийлгэж дархлаажуултад бүрэн хамрагдсан тохиолдолд  дурдсан Гэрчилгээг өөрийн нэр дээр бүртгүүлсэн гар утсаар хүлээн авах боломж бүрдэж байна.

Онцгой шаардлагагүй тохиолдолд олон нийтийн  газраар болон  бусад  муж, хот уруу зорчихоос зайлсхийх, нийтийн тээврээр үйлчлүүлэхдээ амны хаалт, бээлий, малгай хэрэглэх, хүн хооронд  зайг барих, гараа ариутгах, савантай усаар угаах, ам хамраа зайлах, шим тэжээл сайтай унд, хоол хэрэглэх, вакцинжуулалт хамрагдаж  биеийнхээ дархлааг дэмжихээс гадна хүнсний хадгалалт, савлалт, баглаа боодлын бүрэн бүтэн байдалд анхаарах, үндэслэл нотолгоогүй дам үг, цуу ярианд авталгүй, найз нөхөд, ар гэрийнхэнтэйгээ холбогдож сэтгэл санаагаа тайван байлгахыг зөвлөж байна.

Танд эрүүл энх, сайн сайхныг хүсье.

ЭЛЧИН САЙДЫН ЯАМ