Notice


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2021 ОНЫ 7 ДУГААР САРЫН 8-НЫ ӨДӨР


  • 08 July, 2021




Шинэ Дели хот

2021 оны 7 дугаар сарын 8-ны өдөр

Энэтхэг, Өмнөд Азийн улсуудад суугаа иргэд Та бүхэндээ энэ өдрийн мэнд дэвшүүлье.

УОК-ын даргын 2021 оны 51 дүгээр тушаалаар баталсан Иргэдээ хилийн чанадаас татан авах шинэчилсэн журмын дагуу коронавирус халдварын эсрэг вакцины бүрэн тун авснаас хойш 14 хоногийн хугацаа өнгөрсөн, эсхүл улсын хил нэвтрэхээс өмнөх 4 сарын хугацаанд коронавирус халдвар авч эдгэрсэн хүнийг тусгаарлахгүй боловч Энэтхэг Улсаас зорчигчдыг мэргэжлийн байгууллагуудын саналд үндэслэн 14 хоног тусгаарлахаар УОК шийдвэрлэснийг өмнө мэдэгдсэн. Иймд Энэтхэгээс нутаг буцаж буй иргэдийг коронавирус халдварын эсрэг вакцины бүрэн тун авсан болон өвчлөөд эдгэрснээс үл шалтгаалан 14 хоног тусгаарлахаар бодож бэлтгэлээ базаахад анхаарна уу.

Турк, Энэтхэг улсуудын хооронд нислэг үйлдэхгүй, “Туркиш Эйрлайнс” компани Энэтхэгээс нутах буцах хүсэлтэй иргэдэд нислэгийн тийз борлуулахгүй  байгаа  тул “МИАТ” компанитай холбогдож нислэгийн  мэдээлэл авах нь зүйтэй.

Энэтхэг руу “Хүннү Эйр” компанийн  хийх нислэг хойшилсон бөгөөд Казакстаны Алматы, Нур Султан руу хийх нислэгүүдтэй уялдуулахаар ажиллаж байна.

НҮБ-ын харьяа Олон Улсын шилжилт хөдөлгөөний байгууллага /ОУШХБ/-ын Монгол дахь салбар, Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөлтэй хамтран хилийн чанадад үйл ажиллагаа явуулдаг Монголчуудын холбоо, байгууллагын үндсэн шинж чанар, хөгжлийн ерөнхий хэрэгцээний талаар судалгаа хийж байна. Иймд Энэтхэг, Өмнөд Азийн улсуудад суугаа монгол иргэд https://forms.gle/9dDSg73NSqFq3d1n7 линкээр судалгаанд хамрагдах боломжтой.

Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан энэ 7 дугаар сарын 16-ны өдрийг амралтын өдөрт, 7 дугаар сарын 24-ний өдрийг ажлын өдөрт шилжүүлсэнтэй холбогдон ЭСЯ энэ сарын 11-нээс 18-ны өдрүүдэд амарна.

Үндэслэл нотолгоогүй дам үг, цуу ярианд авталгүй, найз нөхөд, ар гэрийнхэнтэйгээ холбогдож сэтгэл санаагаа тайван байлгахыг зөвлөхийн хамт эрүүл энх, сурлага, хөдөлмөрийн амжилт хүсье.

ЭЛЧИН САЙДЫН ЯАМ