Notice


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2021 ОНЫ 8-Р САРЫН 13-Н


  • 13 August, 2021




08 САРЫН 29-НИЙ ӨДРИЙН ШИНЭ ДЕЛИ ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГИЙН ЗОРЧИГЧДЫН АНХААРАЛД

Тухайн Захиалгат нислэгт цөөн тооны зорчигч тээвэрлэх боломжтой тул та дараах зөвлөмжийн дагуу бүртгэлд хамрагдана уу.

Нислэгийн цаг:

Улаанбаатар - Дели - 08:30 - 15:00

Дели - Улаанбаатар - 16:00 - 03:10 /30-нд/

Улаанбаатар - Дели чиглэлийн зорчигч та delhi@hunnuair.com хаягаар:

1. Явах чиглэл

2. Гадаад паспортын хуулбар

3. Визтэй хэсгийн хуулбараа илгээгээд бүртгүүлнэ

4. Бүртгэл батлагдсаны дараа төлбөр төлөх талаар зааварчилгаа мэйл-ээр хүргэгдэх ба төлбөр төлсөн баримтаа дээрх хаягаар илгээж тийзээ авна

- Зорчигч та нислэгээс өмнө https://www.newdelhiairport.in/airsuvidha/apho-registration сайт руу орж бүртгүүлэх ба сайтаас ирэх кодыг өөртөө авч шаардлагатай тохиолдолд хэрэглэхийг анхаарна уу.

- Зорчигч бүр ПСР (PCR) шинжилгээний сөрөг хариутай байх ба тэр нь нислэгт хамрагдах үед 72 цагийн хүчинтэй байх бөгөөд англи хэл дээр хэвлэмэл байдлаар биедээ авч явна. ПСР шинжилгээг ХӨСҮТ болон Интермед эмнэлэгт өгнө.

Дели-Улаанбаатар чиглэлийн зорчигчийн нэрс Энэтхэг улс дахь Монгол Улсын ЭСЯ-аас ирэх бөгөөд зорчигч та delhi@hunnuair.com хаягаар:

1. Явах чиглэл бичнэ,

2. Гадаад паспортын хуулбараа илгээнэ,

3. Бүртгэл батлагдсаны дараа төлбөр төлөх талаар зааварчилгаа мэйл-ээр хүргэгдэх ба төлбөр төлсөн баримтаа дээрх хаягаар илгээж тийзээ авна

4. Вакцины бүрэн тунд хамрагдсан болон тусаад эдгэсэнээс үл хамааран 14 хоног Тусгаарлан ажиглах байранд тусгаарлагдан ажиглалтанд байх болно.

*Зорчигч бүр ПСР (PCR) шинжилгээний сөрөг хариутай байх ба тэр нь нислэгт хамрагдах үед 72 цагийн хүчинтэй байх бөгөөд англи хэл дээр хэвлэмэл байдлаар биедээ авч явна.

Үнэгүй авч явах ачааны хэмжээ: гар тээш- 5 кг, тээш - 20 кг

Илүү тээш - Улаанбаатар - Дели - 5 ам. доллар,

Дели–Улаанбаатар чиглэлд илүү тээш авч явах боломжгүй.

МОНГОЛЫН ЖИГҮҮР - ХҮННҮ ЭЙР

(15) Hunnu Air - Posts | Facebook