Notice


ИРГЭДИЙН АНХААРАЛД - ДЕЛИ- УЛААНБААТАР- ЧИГЛЭЛД ТИЙЗ БИЧҮҮЛЭХ ЗААВАР - 8-р САРЫН 13


  • 13 August, 2021




ДЕЛИ- УЛААНБААТАР- ЧИГЛЭЛД ТИЙЗ БИЧҮҮЛЭХ ЗААВАР

Та 2021 оны 08 сарын 29-ний өдрийн Захиалгат нислэгийн Дели - Улаанбаатар чиглэлийн нислэгийн урьдчилсан бүртгэлд багтсан байна.

Бүртгэлийг баталгаажуулах заавар

Та дараах зааврын дагуу Delhi@hunnuair.com хаяг руу шаардлагатай бичиг баримтуудыг 2021 оны 8 сарын 20-ны өдрийн 17:00 цагаас өмнө илгээнэ үү.

1. Тийзний төлбөр шилжүүлсэн баримтын хуулбар

2. Гадаад пасспортын хуулбар

3. Визтэй хуудасны хуулбар

4. Холбоо барих 2 утасны дугаар

Захиалга баталгаажуулах заавар:

Та дараах зааврын дагуу тийзний төлбөрийг шилжүүлж захиалгаа баталгаажуулна уу.

ХҮННҮ ЭЙР ХХК-ийн Улаанбаатар дахь Голомт банкны дансаар хүлээн авна.

Банкны нэр: ГОЛОМТ БАНК

Хүлээн авагч: Хүннү Эйр

Дансны дугаар: 200-500-3487

Төлбөр: Том хүн: 2 860 000.00 төгрөг

Гүйлгээний утга: овог нэр, нислэгийн чиглэл, утасны дугаараа бичнэ.

Анхаарах зүйлс:

· Тийз хатуу нөхцөлтэй буцаалтгүй, өдөр солих боломжгүй.

· Зорчигчийн гар тээш 5кг, Ачаа 20 кг зөвшөөрөгдөх ба илүү тээш авах боломжгүй болно.

· Зорчигч нислэгт ирэхдээ заавал 72 цагийн хүчинтэй PCR шинжилгээг хийлгэж Сөрөг гэсэн хариугаа Англи хэл дээр хэвлэмэл байдлаар биедээ авч ирэх /0-5 насны хүүхэд өгөх шаардлагагүй ба Ковид-19 ийн эсрэг вакцины 2 дахь тунгаа хийлгэсэн байсан ч PCR шинжилгээг өгнө. /

· Нислэгт ирэхдээ бичиг баримт дутуу болон эх хувиар нь авчраагүй тохиолдолд зорчигч хариуцлагыг өөрөө үүрэх ба нислэгт орох боломжгүй болно гэдгийг анхаарна уу.

· Зааврын дагуу тийзний төлбөрийг шилжүүлж, шаардлагатай материалыг бүрэн илгээснийг үндэслэн тийзийг бичиж мэйл хаягаар илгээх болно.

· Тус захиалгат нислэгээр зорчих иргэдийн хувьд УОК-ийн шийдвэрийн дагуу Вакцинд бүрэн хамрагдсан болон тусаад эдгэсэн үл хамааран 14 хоног Тусгаарлан ажиглах байранд ажиглалтанд байрлана. Тусгаарлан ажиглах байрны ТӨЛБӨР-ийг дараах дансанд шилжүүлнэ.

Банкны нэр: ХААН БАНК

Хүлээн авагч: АКТИВ ПАРТНЕРС

Дансны дугаар: 5009-657-518

Төлбөр: Том хүн 720 000.00 төгрөг, Хүүхэд 440 000.00 төгрөг /5-12 хүртэлх нас/

Та доорх утас, мэйл хаягаар ажлын цагаар бидэнтэй эргэн холбогдох боломжтой.

Ажлын цаг: 11:00-17:00 /ажлын өдрүүдээр/