Notice


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2020 ОНЫ 9-Р САРЫН 6-Н


  • 06 September, 2021




Шинэ Дели хот

2021 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр

Энэтхэг, Өмнөд Азийн улсуудад суугаа монгол иргэд Та бүхэнд энэ өдрийн мэнд дэвшүүлье.

Энэтхэг улcын Засгийн газар тус улсад оршин сууж буй гадаадын иргэдийн визийн хугацааг цар тахлын хөл хорионы улмаас олон улсын нислэг 2020 оноос хойш турш зогссонтой холбогдон энэ оны 9 дүгээр сарын 30ы өдрийг хүртэл сунгасан байна. Иймд Энэтхэг улсад суугаа монгол иргэд оршин суугаа газрынхаа харьяа цагаачлалын албанд (FRRO) виз сунгуулах өргөдөл хүсэлтээ өгөх боловч заавал хариу хүлээх шаардлагагүй, визийн хугацаа хэтэрсний торгууль төлөхгүй болж байна. Гэхдээ нийт гадаадын иргэдийн нэгэн адил Энэтхэгийн хилээр гарахын өмнө Цагаачлалын албанд хандаж хилээр гарахад татгалзахгүй (Exit Permit) гэдэг зөвшөөрөл авдаг журам урьдын хэвээр үйлчлэх юм байна. ЭСЯ-ны Нүүрном (Facebook)-ыг үзнэ үү.

Элчин сайдын Яамнаас консулын дэмжлэг туслалцаа авах иргэд цахим шуудан: mongoliadelhi@gmail.com, 011 24617989 гэсэн гар утасны дугаараар холбогдох, хүсэлтийг тань ГХЯ-ны Консулын газарт шуурхай уламжлахад дараах мэдээлэл шаардагдахыг зөвлөж байна. Үүнд:

- Хувийн өргөдөл,

- Гадаад паспорт, визийн хуулбар,

- Оршин суугаа газрын хаяг, холбогдох утасны дугаар,

- Монголд холбоо барих ар гэрийнхний харилцах утасны дугаар эдгээр болно.

Үндэслэл нотолгоогүй дам үг, цуу ярианд авталгүй, найз нөхөд, ар гэрийнхэнтэйгээ холбогдож сэтгэл санаагаа тайван байлгахыг зөвлөх ялдамд Танд эрүүл энх, сайн сайхныг хүсье.

ЭЛЧИН САЙДЫН ЯАМ