Notice


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2021 ОНЫ 10 ДУГААР САРЫН 6-Н


  • 06 October, 2021




Энэтхэг, Өмнөд Азийн улсуудад суугаа иргэд Та бүхэндээ энэ өдрийн мэнд дэвшүүлье.

“Хүннү Эйр” компани энэ оны 10 дугаар сарын 25-30-ны өдрүүдэд Улаанбаатар-Шинэ Дели-Улаанбаатарын чиглэлд тусгай үүргийн нислэг үйлдэхээр төлөвлөж байгаа тул дурдсан нислэгт хамрагдах хүсэлтэй иргэд +91 9971099068 утсаар болон mongoliadelhi@gmail.com цахим хаягаар тус ЭСЯ-нд бүртгүүлэх, нислэгийн болон тийзийн талаарх мэдээллийг “Хүннү Эйр” компанитай холбогдож авах боломжтой.

Гадаад улсаас Монгол Улс руу зорчиж буй иргэдийг 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн тусгаарлалтаас чөлөөлөх талаар УОК-оос мэдэгдсэнтэй холбогдуулан дараах тодруулгыг иргэдэд хүргүүлж байна. Үүнд:

Улсын Онцгой комиссын 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 27 дугаар хурлын тэмдэглэлийн 10.1-д Улсын Онцгой комиссын даргын 2021 оны 51 дүгээр тушаалаар батлагдсан Гадаад улсаас ирсэн хүнийг тусгаарлан ажиглах үйл ажиллагааг зохицуулах түр журам, Улсын Онцгой комиссын даргын 2021 оны 11 дүгээр тушаалаар батлагдсан Хилийн Алтанбулаг авто замын боомтоор улс хоорондын ачаа тээврийн хөдөлгөөнийг зохион байгуулах түр журам-ыг хүчингүй болгохыг УОК-ын Нарийн бичгийн даргад даалгасан болно.

Дээрх журмууд 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөж 10 дугаар сарын 15-наас өмнө гадаадаас Монголд ирж байгаа иргэдэд журмууд хүчин төгөлдөр үйлчлэх аж.

Энэхүү зохицуулалттай холбоотой журам, тушаал гарсан даруйд иргэдэд мэдэгдэх болно.

Үндэслэл нотолгоогүй дам үг, цуу ярианд авталгүй, найз нөхөд, ар гэрийнхэнтэйгээ холбогдож сэтгэл санаагаа тайван байлгахыг зөвлөхийн хамт эрүүл энх, сурлага, хөдөлмөрийн амжилт хүсье.

ЭЛЧИН САЙДЫН ЯАМ