Notice


Иргэдийн анхааралд 2020 оны 8 дугаар сарын 17-ний өдөр


  • 18 August, 2020




ИРГЭДИЙН АНХААРАЛД

2020 оны 8 дугаар сарын 17-ний өдөр

Энэтхэг, Балба, Бангладеш, Шри Ланкад улсад суугаа Монгол Улсын иргэд Та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлье.

“МИАТ” ТӨХК-ний 8 дугаар сарын 15-ны өдрийн Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр Шри Ланкагаас гурван иргэн транзитаар эх орондоо буцлаа. 8 сарын 20-нд Истанбул-Улаанбаатар чиглэлийн нислэгээр Бангладешээс нэг иргэн буцах гэж байна.

Энэтхэг Улс олон улсын агаарын хилээ хэзээ нээх нь тодорхойгүй. Сүүлийн үед олон нийтийн мэдээллийн хэрэгсэл энэ асуудлыг хөндөж эхэллээ. Тухайлбал, Тамилнаду мужийн Ченнай хотоос IndiGo, GoAir, Мадурай хотоос Spicejet компаниуд Ойрхи Дорнод руу, тухайлбал Доха, Абу Даби руу олон улсын нислэг ирэх сард үйлдэх саналаа төв Засгийн газрын холбогдох яамд хүргүүлээд байгаа тухай хэвлэл мэдээлж байна. Тиймээс олон улсын агаарын хилээ хэзээ нээх тухайгаа Энэтхэг Улс албан ёсоор зарлаагүй байна.

ЭСЯ бүс нутагт байгаа монгол иргэдийн бүртгэлийг үргэлжлүүлж хийж байгаа учир зөвхөн нутаг бүцах хүсэлтэй иргэд төдийгүй, энд богино ба урт хугацаагаар ирсэн иргэд тус ЭСЯ-ны утсаар болон цахимаар бүртгүүлэхийг зөвлөж байна.

Тус бүс нутагт цар тахлын халдвар буурахгүй байна. Иймд манай иргэд гараа савантай усаа усаар угаах, ам хамраа зайлах, шим тэжээл сайтай унд, хоол хэрэглэх, хоол хүнсний хадгалах хугацаа, сав, баглаа боодлын нь бүрэн бүтэн байдлыг анхаарах, гар ариутгах шингэн, амны хаалт хэрэглэх, гадуур, олон нийтийн газруудаар явахад бээлий, малгай, битүү хувцас өмсч, хоорондын зайг барихад урьдын нэгэн адил анхаарах, үндэслэл нотолгоогүй дам үг, цуурхалд авталгүй, тайван байх, анд нөхөд, ар гэрийнхэнтэйгээ холбогдож сэтгэл санаагаа аль болон тайван байлгахыг зөвлөж байна.

Та бүхэндээ хамгийн сайн сайхныг хүсье.

ЭЛЧИН САЙДЫН ЯАМ