Notice


Иргэдийн анхааралд - 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдөр


  • 27 August, 2020




Иргэдийн анхааралд

2020 оны 8 дугаар сарын 27-ны өдөр

Энэтхэг, Балба, Бангладеш, Шри Ланкад улсад суугаа Монгол Улсын иргэд Та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлье.

 “COVID-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаас дараахь шийдвэр гаргасан гэж УОК-ны Шуурхай Штабаас мэдээлэв. Үүнд:

- Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүлсэн хугацааг 2020 оны 9 үгээр сарын 15-ны өдрийг дуустал,

- Монгол Улсын хилийн бүх боомтоор нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2020 оны 9 үгээр сарын 15-ны өдрийг дуустал хугацаанд түр зогсоох.

Мөн Энэтхэг Улс олон улсын агаарын хилээ хэзээ нээх нь одоохондоо тодорхойгүй байна.

Энэтхэг, Балба, Бангладеш, Шри Ланкад улсад суугаа Монгол Улсын иргэдийн бүртгэлийг тус ЭСЯ үргэлжлүүлэн хийж байгаа учир зөвхөн нутаг бүцах хүсэлтэй иргэд төдийгүй, энд богино ба урт хугацаагаар ирсэн иргэд тус ЭСЯ-ны утсаар болон цахимаар бүртгүүлэхийг зөвлөж байна.

Бүртгэлд хамрагдах иргэд дараахь мэдээллийг ирүүлнэ үү. Үүнд:

- Паспортын хуулбар

- Энэтхэг, Балба, Бангладеш, Шри Ланкад улсын ьизийн хуулбар

- Оршин суугаа бюу сурч байгаа сургуулийн хаяг

- Холбоо барих утасны дугаар болон цахим хаяг

- Монголд байгаа ах дүү нартай холбоо барих утасны дугаар, цахим хаяг.

Тус бүс нутагт цар тахлын халдвар буурахгүй байна. Иймд манай иргэд гараа савантай усаа усаар угаах, ам хамраа зайлах, шим тэжээл сайтай унд, хоол хэрэглэх, хоол хүнсний хадгалах хугацаа, сав, баглаа боодлын нь бүрэн бүтэн байдлыг анхаарах, гар ариутгах шингэн, амны хаалт хэрэглэх, гадуур, олон нийтийн газруудаар явахад бээлий, малгай, битүү хувцас өмсч, хоорондын зайг барихад урьдын нэгэн адил анхаарах, үндэслэл нотолгоогүй дам үг, цуурхалд авталгүй, тайван байх, анд нөхөд, ар гэрийнхэнтэйгээ холбогдож сэтгэл санаагаа аль болон тайван байлгахыг зөвлөж байна.

Та бүхэндээ хамгийн сайн сайхныг хүсье.

ЭЛЧИН САЙДЫН ЯАМ