Notice


Иргэдийн анхааралд


  • 02 October, 2020




 Энэтхэг, Өмнөд Азийн бусад улсад  суугаа  Монгол Улсын иргэд Та бүхэндээ энэ өдрийн мэндийг  дэвшүүлье.

Улсын Онцгой Комиссын Шуурхай удирдлагын штабаас үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ” компанийн энэ аравдугаар сард үйлдэх тусгай нислэгүүдийн хуваарийг гаргасан. Тус комисс хилийн чанадад саатсан, эх орондоо буцах хүсэлтэй  иргэдээ заавал тусгай нөхцөл хангасан байхыг шаардалгүй боломжийн хэрээр нислэгт хамруулахыг зорьж байна. Тиймээс, нисэх онгоцны тийзийн зардалгүй, мөнгөний гачигдалтай иргэд өргөдөл хүсэлтээ ЭСЯ-нд ирүүлбэл ГХЯ-ны дэргэдэх Иргэдэд туслах Санд хүргүүлэх болно.

Энэтхэг улсын хувьд өнгөрөгч 5 дугаар сарын 23-нд нээсэн дотоодын нислэгийн ачаалал 80 хувьд хүрсэн үед цар тахлын цагийн байдлаас шалтгаалан гадаад нислэгийг нээх эсэхийг шийдэх, АНУ, Англи, Франц, Арабын Нэгдсэн Эмират, ОХУ, Кыргызстан  зэрэг улсаас иргэдээ эгүүлэн авахаар тусгай үүргийн  нислэгүүдийг эхлүүлсэн, нислэг эхлэхээс  96 цагийн өмнө цар тахлын шинжилгээ хийлгэсэн байх, гадаадаас ирэхдээ тийм шинжилгээний хийлгээгүй тохиолдолд долоо хоног эмнлэгт тусгаарлах журам тогтоогоод байна. ХБНГУ-тай  эхлүүлсэн нислэгээ  энэ сарын эхээр түр зогсоосон байна.

Манай иргэд Сөүл, Истанбул-ээр дамжин МИАТ-ийн энэ 10 дугаар сарын тусгай үүргийн нислэгт хамрагдах хүсэлт ирүүлбэл ГХЯ-ны Консулын газарт болон тухайн улс дахь ДТГ-дад уламжлах болно.

Эдгээр тохиолдолд дараах цөөн зүйлийг дахин сануулья. Тухайлбал,

 Тусгаарлах байранд 21 хонох (гэртээ 14 хоног тусгаарлахыг шаардахгүй болсон) тул Онцгой байдлын Ерөнхий газрын данс (ХААН БАНК 5084538375)-д байр, хоол, унааны зардалд нэг сая 60 мянган төгрөг (6-18 настай хүүхэд 640 мянган төгрөг)-ийг тухайн иргэний РЕГИСТРИЙН ДУГААР, ОВОГ, НЭР, ТУСГААРЛАХ БАЙРНЫ ТӨЛБӨР гэдгийг тодорхой дурдан шилжүүлэх,

Паспорт, бусад бичиг баримтын хүчинтэй хугацааг  нягталж, визийн хугацаа хэтэрсэн тохиолдолд Гадаадын иргэдийг бүртгэх алба (FRRO)-д цахимаар хандаж өргөдлийг тань хүлээн авсан гэдэг  нотолгооны хуудсыг хэвлэж  авах,

Хөл хорионы дэглэмийг хэсэгчлэн сулруулж байгаа боловч цар тахлын халдвар буурахгүй хүүхдээс хүүхдэд, найз нөхдийн дунд,  эрэгтэйчүүд, ялангуяа чихрийн шижин, цусны даралт ихэсэх, зүрх судас, амьсгалын замын өвчтэй хүмүүст тархах нь элбэг байгаа тул олон нийтийн газраар явах, нийтийн тээврээр зорчиход амны хаалт, гар ариутгах шингэн хэрэглэх, бээлий, малгай, битүү хувцас өмсч, хоорондын зайг барих, гараа савантай усаар угаах, ам хамраа зайлах,  шим тэжээл сайтай унд, хоол хэрэглэх, хоол хүнсний  хадгалах хугацаа сав, баглаа боодлын нь бүрэн бүтэн байдлыг анхаарах,                                                                          

Үндэслэл нотолгоогүй дам үг, цуурхалд авталгүй, найз нөхөд, ар гэрийнхэнтэйгээ холбогдож сэтгэл санаагаа аль болон тайван байлгах,

 Тусгай үүргийн нислэг төлөвлөх, зохион байгуулах, шинэ сэргэг мэдээ мэдээллийг  шуурхай дамжуулахад дөхөмтэйг бодож  холбоо барих цахим хаяг, утасныхаа дугаарыг ЭСЯ-нд мэдэгдэж бүртгүүлэх эдгээр болно.

 Та бүхэндээ хамгийн сайн сайхныг хүсье.                            

 

                            ЭЛЧИН САЙДЫН ЯАМ