Notice


ИРГЭДИЙН АНХААРАЛД - 2020 оны 10 дугаар сарын 13-н


  • 13 October, 2020




ИРГЭДИЙН АНХААРАЛД

2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр

 

НЬЮ ДЕЛИ-УЛААНБААТАР ЧИГЛЭЛД ТИЙЗ БИЧИХ ЗААВАРЧИЛГАА

"ХҮННҮ ЭЙР" ХХК нь 2020 оны 10 дугаар сарын 19-ны өдөр Улаанбаатар-Нью Дели -Улаанбаатар чиглэлд УОК-оос өгсөн удирдамжийн дагуу захиалгат нислэг үйлдэнэ.

Нислэгийн хуваарь:

Улаанбаатар – Нью Дели : 12:30-19:00

Нью Дели – Улаанбаатар: 20:00-07:10+1

УОК-ийн Шуурхай штабаас ирүүлсэн нэрсийн жагсаалтад багтсан иргэд Нью Дели -Улаанбаатар чиглэлд зорчих тийзийг ХҮННҮ ЭЙР ХХК-ийн дансанд төлбөр шилжүүлэн доорхи зааварчилгааны дагуу тийзээ бичүүлэх боломжтой.

  1. ТИЙЗ БИЧҮҮЛЭХ ЗААВАР:

ХҮННҮ ЭЙР ХХК нь УОК-ийн Шуурхай штабаас хүлээн авсан нэрсийн жагсаалтын дагуу захиалга шинээр үүсгэж, улмаар суудлыг нэн даруй баталгаажуулна.

Тийзийн төлбөрийг Улаанбаатар хотод дансаар төлөх ба доорх заасан дансанд шилжүүлнэ:

Ангилал: Энгийн “Ү”, Том хүн 600 ам.доллар, Нялх хүүхэд 60 ам.доллар*

*Төлбөр шилжүүлэх өдрийн ханшнаас хамаарч бага зэрэг өөрчлөгдөхийг анхаарна уу.

ХҮННҮ ЭЙРХХК-ийн Улаанбаатар дах Голомт банкны дансаар хүлээн авна.

Хүлээн авагч:                      Хүннү Эйр

Дансны дугаар:                   2005002352

Банкны нэр:                         ГОЛОМТ БАНК

Гүйлгээний утга:               Явах иргэний Овог нэр

Төлбөр шилжүүлсэн баримтыг гадаад пасспортын хуулбарын хамт доорх и-мэйлээр ирүүлэх бөгөөд ирүүлсэн материалыг үндэслэн тийзийг бичиж олгоно.

Зорчигчийн гар тээш 10кг, Ачаа 20кг зөвшөөрөгдөх ба илүү тээшний төлбөр кг тутамд 5 ам доллараар тооцно.

Ажиллах цагийн хуваарь:  09:00-19:00

Утас: +976-70112179

Email: inventory@hunnuair.com

 

Жич: Тус ЭСЯ-аас УОК, ГХЯ-ны Консулын газарт тусгай үүргийн нислэгээр зорчих иргэдийн нэрсийг хүрүүлж байгаа бөгөөд тийзний төлбөрийг Улаанбаатарт дээрх банкны дансанд шилжүүлсэн тохиолдолд онгоцонд суулгахыг анхаарна уу.

Элчин Сайдын Яам

Шинэ Дели